Өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Засаг даргын өрөөнд удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ээлжит шуурхай хурал болж өнгөрөв. Ээлжит шуурхай хурлаар удирдах, гүйцэтгэх ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Шуурхай хуралд бүх албан хаагчид мэдээлэл хийж дууссаны дараа сумын Засаг даргын орлогч шуурхай хурлыг дүгнэж, албан хаагч бүрт үүрэг даалгавар өгөв. Үүнд:
1.Цагаан сарын баяртай холбогдуулан сумын аваргуудын материалыг журмын хүлээн авах
2.Сумд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгэрүүдэд Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт, шалгалт зохион байгуулах
3.Золбин нохой устгах ажлыг эрчимжүүлэх
4.Байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, дэмжиж ажиллах
5.ЕБС-ийн 1 дүгээр сургууль, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн захирал эрхлэгч нар шинээр баригдах барилгын техник нөхцөлийг холбогдох байгууллагуудад хандаж тодорхойлох

