Сумын 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад “Малын эмч нарт мото помп нийлүүлэх ажил тусгагдаж ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн тогтоолоор батлагдсан юм.
Дээрх ажлыг гүйцэтгэх гэрээг тус сумын мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг Мендуана МЭҮН-тэй байгуулж гэрээнд заасан хугацаанд буюу өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр чанарын баталгаатай 2.6 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн мото помпыг хүлээлгэн өгч ашиглалтанд оруулав.
Энэхүү ажил хэрэгжсэнээр мал, амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил эрчимжих боломж бүрдэж байгаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай