СУМЫН ТӨВИЙН ХАР БУТ ГОЛЫН МОДОН ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон сумын Засаг даргын хувьд аймгийн Засаг дарга-д хүсэлт тавьж 19,9 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлүүлж дээрх гүүрийн засварын ажлыг эхлүүлж байна. Тус гүүр баригдсанаас хойш олон жил болсон ба хавар усны түвшин нэмэгдсэний улмаас эвдэрэлд орж улмаар техник хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Уг гүүрийг засварлаж өгөх талаар аймгийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж байсан ба улмаар аймгийн Засаг дарга тус гүүрийн засварын ажилд аймгийн замын сангаас хөрөнгө шийдвэрлэж өгч бидний ажлыг дэмжиж байгааг энэ дашрамд дурдаж аймгийн Засаг дарга А.Камелият танд нийт Алтайчуудынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж цаашдын ажлаас нь өндөр амжилт хүсэн ерөөе. Дээрх гүүрийн засварын ажлыг ТИК БУЛАГ ХХК-д шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа болно. Тийм учраас энэхүү гүүрийн засварын ажил хийгдэж байгаа хугацаанд ард иргэд та бүхэн хүлээцтэй хандаж усаар гаталж, болгомжтой зорчихыг хүсье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай

You May Also Like