Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Сумдын захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Алтай сумды ажиллалаа. Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита ахалж, гишүүдээр нь Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхийлөн нягтлан бодогч Х.Садырбек, төрийн сангийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн М.Тауке, Хяналт -шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Арманбек, Хяналт – шинжилгээ,үнэлгээний мэргэжилтэн К.Зангар нар ажиллалаа
Сумдын төсөвт байгууллагуудын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагын дарга, албан хаагч нартай уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг сонслоо.