2022 оны жилийн эцэст 2023 оны төсөв батлах үеэр аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад ”Алтай сумын төвд гэрэлтүүлэг тавих” ажил тусгагдаж батлагдсан юм. Уг ажилд 58.0 сая төгрөг батлуулж зохих хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажлыг зохион байгуулж гүйцэтгэгч компанийг шалгаруулж улмаар гүйцэтгэгч байгууллага болох Их Цэнгэл Эрчим ХХК өчигдөрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэхүү ажил хийгдсэнээр ард иргэд оршин суугаа газарт амар тайван, аюулгүй амьдрах боломж бүрдэж байгаа. Мөн сум маань гэрэл гэгээтэй болж хөгжиж байгаагийн нэг илрэл юм. Иймд ард иргэд та бүхэн нэг ч гэсэн хийгдэж байгаа ажлуудад урам өгч ашиглалтанд байнга анхаарч, гамтай эдлэх талаар бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
- June 26, 2023
- МЭДЭЭ
You May Also Like
- March 27, 2025,
УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОН ТООНЫ БУС
- March 26, 2025,
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЛТАЙ СУМАНД АЖИЛЛАЖ
- March 22, 2025,
НАУРЫЗ 2025
- March 20, 2025,
НАУРЫЗЫН БАЯРЫГ УГТАЖ ҮНДЭСНИЙ ХУВЦСААР ГОЁЛОО
- March 11, 2025,