Сумын ерөнхий танилцуулга

Баян-Өлгий  аймгийн Алтай  сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны 2-р сарын 12-ны өдрийн 129-р зарлигаар Буянт сумаас өрх тусгаарлан Хар бут голын эрэгт сууриа тавьж анх байгуулагдсан. Хуучинаар Ховд аймгийн Жаргалант, Сагсай хошуунд харъяалагдаж байсан. Алтай сум Хар-Нуур, Бардам, Улаанхад, Шар говь, Чихэртэй гэсэн 5 багийн  нийт  1034 өрх 3644 хүн амтай. Хүн ам, газар нутгийн хэмжээгэр Баян-Өлгий аймгийн 13 сумаас 6-д ордог.

Эдийн засаг

Орон нутгийн төсөв

Тус сум нь орон нутгийн татварын орлогоор 121,18 сая төгрөгийн орлого оруулж улсад төвлөрсөн төсвийн дэмжилэг 1,709 сая төгрөгний дэмжилэг авч үйл ажиллагаа явуулдаг.

Нийт зардал 1830,18 сая  төгрөг ба түүний  55-60% цалин, 7%  нийгмийн даатгалын шимтгэл, 6-9% хоолны зардал, 3-5 % түлш халаалт, 1-6 % ийг тээвэр шатахууны зардалд тус тус зарцуулж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 21 жижиг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,үйлчилгээ явуулж улс  орон нутагт 3.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус сумд жигд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжгүй. Харин хүнсний болон төрөлжсөн барааны 45 дэлгүүр ийн 11 орчим дэлгүүр нь тотмол үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөө аж ахуй

Мал сүргийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 120650 малтайгаас  тэмээ 397 тэмээ, 6159 адуу, 10251 үхэр, 57106 хонь, 46737  ямаа байна. Үүнээс  цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 59960 толгой мал тоологдсон нь нийт малын 49.7 хувийг эзэлдэг.

695 малчин өрх, 292 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 95.4 хувийг эзэлж байна.

Газар тариалан

Сумын хэмжээгээр жилд дунджаар 7620 тн байгалийн хадлан, 65 га-гаас 220 тн ногоон тэжээл, 3.4 га-гаас 28 тн төмс, 1.5 га-гаас 9.5 тн хүнсний ногоо тус тус хураан авдаг.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумаас аймгийн төвтэй холбогдох орон нутгийн  чанартай 110 км, хил залгаа сумууд болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд 2001 онд холбогдсон. Сумын төвд баригдсан 10 квт-ын дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн хувьд өвлийн улиралд гүний 6 худаг, 98 энгийн гар худагаар зуны улиралд голын усаар хэрэгцээгээ хангадаг.  5 албан байгууллага тус бүрт 1 гар худагтай зарим том байгууллагуудад 2-оос дээш худагаар байгууллагын хэрэгцээг ханган ажиллаж айл өрх  дээрхи гүний 6 худаг болон энгийн 98 худагаас   усаа авч байна.

Ариутгах татуурга. Сумын төвийн айл өрхүүдийн 50 хувь нь бохир усны цооногтой бөгөөд цаашид сумын төвийн айл өрхүүдийг 100 хувь бохир усны цооногтой болгох талаар бодлого барин ажиллаж байна.

Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Дулаан хангамж. Сумын төвд 5 албан байгууллага нам даралтын уурын зуух ашиглан    дулааны хэрэгцээ хангаж байна.

2015-01-27
Алтай сум

Алтай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС