Жил бүрийн эхэнд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарыг зохион байгуулж өнгөрөгч оныхоо үйл ажиллагааны ололт амжилт, алдаа оноог дүгнэж, ирэх оны зорилгоо хэлэлцдэг уламжлалтай билээ.

Тэгвэл энэ жил сумдын удирдлагуудын нэгдсэн семинарыг энэ сарын 11,12-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Семинарын дараа аймгийн Засаг дарга Х.Дармен сумдын Засаг дарга нартай 2015 онд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тухай гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээний гол зорилго нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, сумын Хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар худалдан авах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүний тоо хэмжээ, чанар, үр дүнг тодорхойлох талаар аймаг сумын Засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршино.

Уг гэрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл, гэрээний биелэлтийг дүгнэх, үнэлэх болон бусад нөхцлийг тусгаж, гэрээний хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг салбар бүрээр тодорхойлсон байна.

2015-02-12
Алтай сум

Алтай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС