Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар "Рамадан" энэ сарын 24-ний өдрөөс эхэлнэ. Энэ нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд буусан сар юм.

Хүмүүс тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг. Энэхүү заншлыг "Ораза" хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуурын нэг, исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм. Мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.

Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, мацаг барьсан хүмүүс бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил.

Монголын казахуудын хувьд ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгогдсоноор буюу 1990 оноос шашны зан үйлээ дахин сэргээж, Рамаданы зан үйлийг мөрдөж эхэлсэн түүхтэй юм.

Энэ жил орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан "Тарауих" хэмээх Рамадан сарын тусгай мөргөлийг иргэд гэр гэртээ үйлдэх, “зекет” буюу сүм, амьдралын боломжгүй хүмүүст түгээдэг хишиг, мацаг барьсан хүмүүст өгөх хоолыг /ауыз ашар/-ыг мөнгөн тусламж хэлбэрээр дансаар шилжүүлэхээр шийдвэрлэснийг Монголын Мусульман шашны нийгэмлэгээс мэдээллээ.   

Read 164 times
Rate this item
(0 votes)

23 comments

  • Comment Link LbsxDrony Баасан, 05 2-р сар 2021 15:12 posted by LbsxDrony

    online pharmacies uk viagra on line\\ walmart pharmacy viagra

  • Comment Link Kuikshism Пүрэв, 04 2-р сар 2021 21:01 posted by Kuikshism

    viagra. no prescription buy viagras cheep online from canda viagra price shoppers drug mart

  • Comment Link KbcxBich Пүрэв, 04 2-р сар 2021 16:19 posted by KbcxBich

    canadian pharmacy drugs online Cialis canadian pharmacies without an rx

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Ислам шашинтнуудын ариун

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам

Read more

Тээврийн жолоочийн эхнэрээс

Засаг дарга

Read more

Баян-Өлгийд тусгаарласан

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Цагааннуур боомтоор дамжин

Read more

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨЛ

МУ-ын Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит

Read more

Урилга

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 10

Өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой Комиссын 10 дугаар

Read more

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС

АЙМАГ, СУМААС ОРОХ ГАРАХ

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны

Read more

Цаг агаар

 

 Бидэнтэй холбогдоорой