Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар "Рамадан" энэ сарын 24-ний өдрөөс эхэлнэ. Энэ нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд буусан сар юм.
Хүмүүс тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг. Энэхүү заншлыг "Ораза" хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуурын нэг, исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм. Мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.
Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, мацаг барьсан хүмүүс бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил.
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Цагааннуур боомтоор дамжин энэ сарын 14-ний өдөр орж ирсэн манай улсын нэг иргэн өндөр халуурч байсан тул Баян-Өлгий аймгийн Өлгий хотод тусгаарлаад байсан юм.
Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэж аймгийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээллээ.
Өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой Комиссын 10 дугаар хуралдаан болж дараах шийдвэрийг гаргалаа.
ҮҮНД:
1. Монгол улсад Коронавируст халдвар /Сovid-19/-ын анхны тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн төв руу орох, гарах зорчигч тээврийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр зогсоож, орох гарах бүх чиглэлд хяналтын цэг /пост/ ажиллуулахыг Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Наранбаатар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт,
Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл, аймаг, сумаас орох гарах хот хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 07:00 цагаас 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 07:00 цаг хүртэл зогсоосон болно. Иймд энэ хугацаанд аймаг, сумаас орж, гарахгүй байхыг анхааруулж байна!
Мөн коронавируст халдварын тохиолдол илэрсэн ГАДААДЫН ИРГЭН олон газраар явсан тул аль болох гэртээ байж, хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байх, хувийн ариун цэврийн байдлаа сайтаар хангах, хяналтын постонд ажиллаж байгаа алба хаагчдад хүндрэл учруулахгүйгээр үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандан, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Ислам шашинтнуудын ариун
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам
Тээврийн жолоочийн эхнэрээс
Засаг дарга
Баян-Өлгийд тусгаарласан
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Цагааннуур боомтоор дамжин
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨЛ
МУ-ын Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит
Урилга
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 10
Өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой Комиссын 10 дугаар
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС
АЙМАГ, СУМААС ОРОХ ГАРАХ
Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны